Өвлийн олимпын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе

Милан Кортина 2026

Удахгүй эхлэхийг олимпын талаарх сонирхолтой баримтуудыг танд хүргэж байна. 2026 оны өвлийн олимп хоёрдугаар сарын 6-наас 22-ны өдрүүдэд Италийн Милан болон Кортина хотуудад болно. Өмнөх 2022 оны өвлийн олимп Хятадын нийслэл Бээжин хотноо хоёрдугаар сарын 4-нөөс 20-ны өдрүүдэд болж байсан билээ.

Өвлийн олимпын түүх

Анхны өвлийн олимпын наадам 1924 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Францын Шамонид эхэлж, 1924 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр өндөрлөжээ. Шамонид болсон анхны наадмыг 1924 оны олон улсын спортын долоо хоногийн өдөрлөг гэж нэрлэж байсан ч хожим нь анхны өвлийн олимпын наадам гэх болов.

Анхны өвлийн олимпын эхний алтан медалийг АНУ-ын тамирчин Чарлес Жьютрав 500 метрийн гүйлтийн тэшүүрийн уралдаанд түрүүлэн авч байлаа.

Анхны цагаан наадамд 16 улс орны эрэгтэй 247, эмэгтэй 11 гээд нийт 258 тамирчин спортын 16 төрлөөр өрсөлдсөн түүхтэй.

Биатлон

Биатлан бол ерөнхийдөө гүйлтийн цана болон буудлага хосолсон спорт.

  • 1924 – Шамонигийн олимпын үндсэн бус олон нийтэд зориулсан танилцуулах спорт байв.

Эхлээд үзүүлэн маягаар олон нийтэд тухайн спортыг танилцуулж, хүмүүсийн хандлага, сонирхлын үндсэн дээр тус спортыг олимпын үндсэн спорт болгон хөтөлбөрт багтаах эсэхийг шийддэг.

  • 1960 – Скуав-Вэллигийн олимпоос эхлэн олимпын үндсэн спорт болов.
  • 1992 – Албертвиллд болсон олимпод эмэгтэйчүүдийн ангилал нэмэгдэв.
  • 2014 – Сочигийн олимпоос эхлэн биатлоны холимог буухиа төрөл олимпод багтав.

Бобслей

  • 1924 – Дөрвөн хүний бобслейн төрөл Шамонигийн олимпийн хөтөлбөрт багтав.
  • 1932 – Хосын төрөл олимпод нэмэгдэв.
  • 1952 – Тэнцвэртэй өрсөлдөөнийг бий болгох зорилгоор багийн төрөлд жингийн хязгаар тогтоов.
  • 2002 – Эмэгтэйчүүдийн хосын бобслей төрөл Солт Лейкийн олимпод багтав.
  • 2022 – Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл Бээжингийн олимпод багтав.

Кёрлинг

  • 1924 – Шамонигийн анхны олимпын хөтөлбөрт багтав.
  • 1932 – Сүүлийн удаа олимпын хөтөлбөрт багтав. Энэ олимпоос хойш 50 жил кёрлинг олимпын хөтөлбөрт багтаагүй.
  • 1988 – Калгарийн олимпод кёрлинг эргэн ирэв. Гэхдээ үндсэн бус олон нийтэд зориулсан танилцуулах спорт байв.
  • 1998 – Наганогийн олимпын хөтөлбөрт кёрлинг багтав.
  • 2018 – Холимог хосын төрөл нэмэгдэв.

Хоккей

  • 1924 – Шамонигийн анхны өвлийн олимпын наадмын хөтөлбөрт багтав.
  • 1998 – Мэргэжлийн хоккейн лигийн тамирчдыг олимпод оролцох боломжийг бүрдүүлж, дүрмээ өөрчлөв.

Люж чарга

  • 1964 – Инсбрукийн олимпоос эхлэн олимпын хөтөлбөрт багтав.
  • 2014 – Сочигийн олимпоос эхлэн багийн төрөл нэмэгдэв.
  • 2026 – Эрэгтэй хос, эмэгтэй хосын төрөл нэмэгдэв.

Цанын хос төрөл

Цанын хос төрөл /Nordic Combined/ нь гүйлтийн цана болон цанын харайлт /Трамплин харайлт/ хослуулсан спорт юм.

  • 1924 – Анхны олимпын хөтөлбөрт багтав.
  • 1952 – Тэмцээнийг илүү сонирхолтой болгохын тулд цанын харайлтын тэмцээнийг эхлэн явуулав.

Тэшүүр

  • 1908 – Лондонгийн зуны олимпын хөтөлбөрт уран гулгалтын спорт багтав.
  • 1924 – Уран гулгалт, эрэгтэйчүүдийн гүйлтийн тэшүүр Шамонигийн олимпын хөтөлбөрт багтав.
  • 1960 – Эмэгтэйчүүдийн гүйлтийн тэшүүр олимпын хөтөлбөрт багтав.
  • 1976 – Уран гулгалтын хосын бүжгийн төрөл олимпын хөтөлбөрт багтав.
  • 1988 – Шорт трейкийн спорт олимпын үндсэн бус олон нийтэд зориулсан танилцуулах спорт байв.
  • 1992 – Шорт трейкийн спорт олимпын хөтөлбөрт багтав.
  • 2014 – Уран гулгалтын багийн төрөл нэмэгдэв.
  • 2018 – Бөөн гараатай гүйлтийн тэшүүрийн төрөл олимпын хөтөлбөрт багтав.
  • 2022 – Шорт трейкийн холимог буухиа төрөл олимпын хөтөлбөрт багтав.

Скелетон

  • 1928 – Сент Мориц олимпийн хөтөлбөрт багтав.
  • 1948 – Сүүлийн удаа скелетоны спорт олимпын хөтөлбөрт багтав. Үүнээс хойш 2002 он хүртэл скелетон олимпод багтаагүй юм.
  • 2002 – Эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн төрөл олимпод эргэн ирэв.
  • 2026 – Скелетоны холимог багийн төрөл олимпын хөтөлбөрт багтав.

Цана

  • 1924 – Трамплин харайлт, гүйлтийн цана анхны олимпын хөтөлбөрт багтав.
  • 1936 – Уулын цанын төрөл олимпын хөтөлбөрт багтав.
  • 1952 – Жиант Слалом төрөл олимпын хөтөлбөрт багтав.
  • 1988 – Цанын чөлөөт үзүүлбэрийн төрөл олимпын хөтөлбөрт багтав.
  • 1992 – Могуль цанын чөлөөт үзүүлбэрийн төрөл олимпын хөтөлбөрт багтав.
  • 1994 – Агаарын цанын чөлөөт үзүүлбэрийн төрөл олимпын хөтөлбөрт багтав.
  • 2010 – Ски кросс төрөл олимпын хөтөлбөрт багтав.
  • 2014 – Эмэгтэйчүүдийн трамплин харайлт олимпын хөтөлбөрт багтав.
  • 2018 – Уулын цанын багийн төрөл олимпын хөтөлбөрт нэмэгдэв.

Скимо

  • 2026 – Скимо гэх спорт энэ удаагийн олимпийн хөтөлбөрт анх удаа багтаж байв. Ерөнхийдөө энэхүү спортыг тайлбарлавал тамирчид тусгай хэрэгслийн тусламжтайгаар уул өөд өгсөж, цанаар уруудах юм.

Снөүборд

  • 1998 – Наганогийн өвлийн олимпын хөтөлбөрт багтав.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн