Фото: Эмнэлэгт ч, төв талбайд ч эрүүл мэндийн үйлчилгээ хүлээлэг ихтэйGoogle PlusLinkedinИ-мэйл
О. Бат-Эрдэнэ
- Нийгэм
- Фото
52 минутын өмнө
Эрүүл мэндийн яамнаас иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах, эрүүл амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Шат шатны эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд хүндрэл чирэгдэл ихтэй байгааг халаглан хэлдэг иргэд энэ өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд зассан асруудыг зорин ирж буй. Гэвч эмнэлэг ч байсан, төв талбай ч байсан эрүүл мэндийн үйлчилгээ хүлээлэг ихтэй, иргэд аанай л дугаарлаж, хүлээсэн, бужигнасан байдалтай байгаа дүр зургийг бид буулгалаа.





































