ӨНӨӨДӨР: “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал” хэлэлцүүлэг болно

-Өнөөдөр болох үйл явдал- 


Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 //. Дэлхийн бүтээлч байдал, инновацын өдөр тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар тус улсад энэ сарын 20-23-нд төрийн айлчлал хийнэ.

09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

09:00 цагт: “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал” хэлэлцүүлэг Новотел зочид буудалд болно. 

11:00 цагт: Дарви сумын иргэдийн төлөөлөл Говь-Алтай аймгийн нутаг, Дарвийн нуруунд “Макс групп” компанид алт олборлох 33 лиценз олгосон талаар холбогдох баримтыг илчилж “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

13:00 цагт: “Хүүхдийн хөгжил,төлөвшил-2026” эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар зочид буудалд болно. 

Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөгийн хүрээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг Д.Сүхбаатарын талбайд болно. 

Үзэсгэлэн:

-“Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 26-ныг хүртэл гарна.


Хилийн чанадад: 

-Лирид солирын урсгалын оргил үе тохионо. Тэтчер сүүлт одны үлдэгдэл агаар мандалд орж ирэх бөгөөд Дэлхийн бөмбөрцгийн хойд тал хагаст харагдана.

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн