Монгол өв соёл, үндэсний бахархлаа таниулсаар байна

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нь үндэсний өв соёлыг хүүхэд, залууст таниулан дэлгэрүүлэх, бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх үйлсийг түүчээлж байна.

Сурагчдыг үндэсний бөхөө дэргэдээс нь үзэж, өв соёлоороо бахархдаг шинэ үеийг дэмжих дээрх санаачилгын хүрээнд Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг Монгол бөхийн өргөөнд үе шаттай урьж бөхийн барилдааныг үзүүлсээр байна. Тодруулбал, “Алтан цом”-ын барилдааны гуравдугаар байрын төлөө “АПУ Скайтел”, “Хамаг Монгол” баг  Монгол бөхийн өргөөнд өрсөлдсөн барилдааныг нийслэлийн Ерөнхий боловсролын 84, 141, 40 дүгээр сургуулийн 300 орчим сурагч үзэж сонирхлоо.

Монгол өв соёл, үндэсний бахархлаа таниулсаар байна

Сурагчид өв соёлоо хүндэтгэн үндэсний дээл, хувцсаа өмсөж, энэ цагийн шилдэг бөхчүүдийн уран барилдааныг үзжээ. Энэ үеэр “Шилдэг 10 сумын заан цолтон”- уудын багийн халз барилдаан болж байгаа.

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны энэ санаачилгын үр дүнд өнгөрсөн гуравдугаар сараас нийслэлийн Ерөнхий боловсролын 12 сургуулийн 1600 гаруй сурагч бөхийн барилдааныг дэргэдээс нь үзжээ. Монгол бөхийн өргөөнд болсон “Алтан цом”-ын гуравдугаар байрын төлөөх барилдааныг Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Өнөрцэцэг, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүд мөн үзэж сонирхов. Тус холбооноос гишүүд, дэмжигч, иргэдийг үндэсний хувцсаараа гоёж, өв соёлоо сурталчлах үйлсэд нэгдэхийг уриалан хүүхэд, залууст эх оронч үзэл төлөвшүүлэх ажлаа цаашид үргэлжлүүлэх ажээ. 

Монгол өв соёл, үндэсний бахархлаа таниулсаар байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн