Японы зүүн хойд нутагт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /Kyodo/. Японы зүүн хойд болон хойд нутагт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас цунамийн түгшүүр зарласан тухай тус улсын Цаг уурын агентлаг мэдээллээ.

Орон нутгийн цагаар 16:53 цагт болсон газар хөдлөлтийн хүч Японы газар хөдлөлтийн эрчмийг тооцоолдог 7 баллын шатлалаар “5-аас дээш” түвшинд бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн голомт нь 10 километрийн гүнд байжээ.

Хоккайдо болон Иватэ мужийн Номхон далайн эрэг орчмоор 3 метр хүртэлх өндөртэй цунамийн давалгаа нүүрлэж болзошгүйг Цаг уурын агентлагаас анхааруулсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн