Хээрийн 3 түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг цурамд оруулжээ

Дорнод, Сүхбаатар аймагт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 18-нд бүртгэгдсэн 4 түймрийн гурван түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг цурамд оруулсыг ОБЕГ мэдээлэв.

Үүнд:

Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэршанд багийн “Минчүүрийн уурхай” гэдэг газар өчигдөр 10:25 цагт гарсан хээрийн түймрийг 17:45 цагт цурамд оруулж, 20:00 цагт бүрэн унтраажээ.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Билүүт багийн “Билүүт” гэдэг газар 23:40 цагт гарсан хээрийн түймрийг 00:36 цагт цурамд оруулж, өнөөдөр 8:00 цагт бүрэн унтраажээ.

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Арц холбоо уул” гэдэг газар 12:48 цагт БНХАУ-аас хил давж орж ирсэн хээрийн түймрийг өнөөдөр 02:21 цагт цурамд оруулж, 09:06 цагт бүрэн унтраасан байна. Харин Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын IV багийн “Билүүт” гэдэг газар энэ сарын 18-ны 16:55 цагт гарсан хээрийн түймрийг 20:02 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн