Маликиг ерөнхийлөгчөөр сонговол АНУ цаашид Иракыг дэмжихгүй

Ирак улс нэгдүгээр сарын 27-нд ерөнхийлөгчөө сонгох ёстой байсан ч нэр дэвшигчээ тохиролцож чадаагүй тул санал хураалтыг хойшлуулжээ. Тус улсад ерөнхийлөгч нь бэлгэ тэмдгийн шинж чанартай бөгөөд бодлого, аюулгүй байдал, эдийн засагт шууд нөлөөлөх эрх бараг байхгүй. Харин ерөнхий сайд нь бодитоор гүйцэтгэх эрх мэдэлтэй байдаг.

Тус улсын ерөнхий сайд асан Нури аль-Маликиг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр Шийт удирдлагатай намуудын холбооноос сонгосон. Гэвч Ирантай холбоотой гэгддэг Маликиг ерөнхийлөгчөөр сонгогдвол АНУ дахин Иракыг дэмжихгүй гэж Дональд Трамп заналхийлээд байна. Тэрбээр Маликиг маш муу сонголт гэж нэрлээд “Түүнийг засгийн эрхэнд байхад Ирак улс ядуурал, эмх замбараагүй байдал руу унасан” гэсэн юм.

Малики 2006-2014 онд албан тушаалд байсан. Энэ үед Ирак улсад шийт–суннитын шашин хоорондын зөрчил, хүчирхийлэл гаарч, улмаар Исламын улс бүлэглэл улс орны томоохон хэсгийг эзэлснээр Малики огцорчээ.

Багдад дахь нөлөө бүхий Шийт бүлэглэлүүд нь хөрш Ирантай олон талаар холбоотой байдаг. Ирантай холбоотой бүлэглэлүүд бүс нутагт нөлөөгөө тэлж буйг АНУ анхааруулсаар байгаа юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мөн “Ираны хяналтад байгаа засгийн газар иракчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж чадахгүй” гэж хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн