Трампыг гэмт хэрэгтэн гэж буруутгав

Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи засгийн газрын эсрэг жагсаалын улмаас амиа алдсан хүмүүсийн тоог анх удаа дурдлаа. Хаменеи өчигдөр (2026.01.17) хэлсэн үгэндээ нас барсан хүний тоо хэдэн мянгад хүрсэн гэж мэдэгдэв. Жагсаал өнгөрсөн сарын сүүлчээр нийслэл Тегеран хотод эхэлж, улмаар Иран даяар тархсан бөгөөд жагсагчид аюулгүй байдлын хүчнүүд, цагдаатай мөргөлдсөн юм.

“The New York Times” сонины мэдээлснээр, аюулгүй байдлын албан хаагчдыг оролцуулан нийт амиа алдсан хүний тоо ойролцоогоор 3,000-д хүрсэн байна.

Дээд удирдагч мөн АНУ-ыг үймээн самуун өдөөсөн гэж шүүмжилж, тус улсын ерөнхийлөгч Дональд Трампыг “Ираны ард түмэнд учруулсан хохирол, гүтгэлгийнх нь улмаас” гэмт хэрэгтэн хэмээн буруутгав. Жагсаал Барууны орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээнээс үүдэлтэй үнийн огцом өсөлтийн улмаас дэгдсэн юм. Хаменеи Ираны иргэдийн эдийн засгийн нөхцөл байдал “сайн биш” байгааг, олон хүн бэрхшээлтэй тулгарч байгааг хүлээн зөвшөөрөв. Тэрбээр засгийн газрыг энэ асуудалд “илүү нухацтай” хандаж ажиллахыг уриаллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн