“Artemis II” эх дэлхийдээ эргэн ирлээ

НАСА-ийн удирдсан “Artemis II” хөтөлбөрийн хүрээнд ниссэн дөрвөн сансрын нисгэгч сарыг тойрсон аяллынхаа дараа Номхон далайд амжилттай буужээ. Тэдний 10 хоногийн нислэг нь хүн төрөлхтөн хагас зууны дараа дэлхийгээс хамгийн хол аялсан өмнөх дээд амжилтыг шинэчилсэн юм.

Сансрын нисгэгчид Баасан гаригт (2026.04.10) Номхон далайд буужээ. Багт командлагч Рейд Уайзман, нисгэгч Виктор Гловер, Кристина Кох болон Канадын сансрын нисгэгч Жереми Хансен нар багтсан. Тэд сарыг тойрохдоо хүний нүдээр өмнө нь харагдаж байгаагүй алс талын хэсгийг ажиглаж, мөн нарны бүтэн хиртэлтийг харсан юм. Дэлхий рүү буцах үед тэдний “Orion” сансрын хөлөг маш өндөр хурдтайгаар агаар мандалд орж иржээ. Энэ үед хөлгийн гадаргуу маш халж, холбоо түр хугацаанд тасарсан нь хамгийн түгшүүртэй мөч байв. Хөлгийн дулаанаас хамгаалах бүрхүүл маш өндөр температурыг давах ёстой байсан.

Хөлөг Номхон далайд амжилттай буусны дараа АНУ-ын тэнгисийн цэргийн “USS John P. Murtha” хөлөг болон нисэх онгоц, нисдэг тэрэгнүүд сансрын нисгэгчдийн багийг тосон авчээ. НАСА болон Батлан хамгаалах яам хамгийн сүүлд 1972 онд “Apollo 17” хөтөлбөрийн үед сарны багийг буулгахад хамтран ажиллаж байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн