Аваргуудын лиг: “Атлетико” баг  “Барселона”-г хожжээ

МАДРИД, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн наймын эхний тоглолтод Мадридын “Атлетико” баг “Барселона” багийг талбайд нь 2:0 харьцаагаар хожлоо.

Барселона хотын “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолтод Хулиан Альварес (45 дэх минут), Александер Сёрлот (70) нар гоол оруулжээ. Тоглолтын 44 дэх минутад “Барселона”-гийн хамгаалагч Пау Кубарси улаан хуудсаар торгуулж, талбайгаас хөөгдсөн байна. 

Багууд улирлын тав дахь, харин сүүлийн долоо хоногийн хоёр дахь тоглолтоо хийлээ. “Барселона” баг Испанийн цомын тэмцээний хагас шигшээд “Атлетико”-д хоёр тоглолтын нийлбэрээр (0:4, 3:0) хожигдсон боловч улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа (3:1, 2:1) хожсон байна.

Аваргуудын лигийн тэмцээний өөр нэгэн тоглолтод Францын “Пари Сен-Жермен” баг Английн “Ливерпуль”-ийг 2:0-ээр  хожсон байна. Тоглолтын гоолуудыг Дезире Дуэ (11 дэх минутад), Хвича Кварацхелия (65) нар оруулжээ.

Тоглолт эхлэхийн өмнө багууд өнгөрсөн мягмар гарагт 80 насандаа таалал төгссөн Румыний шигшээ багийн дасгалжуулагч асан Мирча Луческугийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугаа хураасан байна.

Хариу тоглолтууд дөрөвдүгээр сарын 14-нд Мадрид, Ливерпуль хотуудад болно. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн