“Цэрэг арми нэр төрөө хадгалах ёстой”

БНХАУ-ын дарга Ши Жиньпин дээд түвшний цэргийн албан тушаалтан хууль, дүрэм журмыг чандлан сахиж, биелүүлэхийг үүрэг болгож буй илтгэл тавьжээ. Энэ нь авлигын хэрэгт холбогдсон офицеруудын эсрэг явуулж буй цуврал шалгалт, хатуу арга хэмжээний үеэр болж байна.

Тус улсын төрийн мэдлийн “CCTV”-ийн мэдээлснээр, Ши Жиньпин Лхагва гаригт (2026.04.08) Үндэсний батлан хамгаалахын их сургуульд болсон ахлах түвшний цэргийн албан тушаалтнуудад зориулсан улс төрийн боловсролын сургалтын хөтөлбөрийн нээлтийн ёслолд оролцжээ.

Тэрбээр илтгэлдээ цэрэг арми хувьсгалт сургалтаа бэхжүүлж, үргэлж цэвэр ариун, нэр төрөө хадгалан, арми байгуулагдсаны 100 жилийн ойг улс төрийн шинэ өнгө төрхтэйгөөр угтах шаардлагатай гэж онцолсон байна.

Хятадын арми ирэх онд энэхүү ойг тэмдэглэх юм. Мөн хувь хүний ашиг хонжоо хөөцөлдөх, авлига авах зэрэг нь Коммунист намын мөн чанар, үзэл баримтлалтай огт нийцэхгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ. Зэвсэгт хүчнийг удирддаг Төв цэргийн зөвлөл 2022 онд байгуулагдах үедээ Ши Жиньпин тэргүүтэй нийт долоон гишүүнтэй байсан. Гэвч тэдний тав нь шийтгэл хүлээх эсвэл авлигын эсрэг шалгалтад хамрагдсаны улмаас албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн