Монголын дөрвөн бөх медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн 2026 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны Бишкек хотод үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаан өчигдөр болж, медалийн төлөө өрсөлдөх бөхчүүдийн нэр тодорлоо. Манай улсаас 76 кг-ын ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан Солонгос, Казахстаны бөхийг ялснаар өнөөдөр алтан медалийн төлөө барилдах эрхтэй болов. Түүний өрсөлдөгч нь Азийн гурван удаагийн аварга Айпери Медет Кызы байх юм.

Үүнээс гадна 68 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа Казахстаны домогт бөх, “Бээжин-2008” олимпын наадмын хүрэл, 2007, 2010 оны ДАШТ-ий мөнгө, 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга Елена Шалыгинатай хүрэл медалийн төлөө барилдана. Мөн 55 кг-д О.Ариунзаяа БНСУ-ын бөх О Жон Бинтэй, 59 кг-д олон улсын хэмжээний мастер Х.Болортуяа Энэтхэгийн Неха Нехатай тус тус хүрэл медалийн төлөө өрсөлдөх аж.

Харин 50 кг-д Б.Мөнхнар Энэтхэгийн Нипуни Васана Дармадасатай дагах барилдаан хийх бөгөөд ялбал хүрлийн төлөө барилдах эрхтэй болно. 

Монголын дөрвөн бөх медалийн төлөө барилдана

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн