Ерөнхий сайдын шийдвэрээр 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ

, 2026 оны дөрөвдүгээр сарын 6Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал 01 тоот албан даалгавраараа татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансны гүйлгээг өнөөдрөөс нэг сарын хугацаатай нээлээ.

Эдийн засагт онцгой нөхцөл байдал үүссэн тул Татварын ерөнхий хуулийн зохицуулалтад үндэслэн уг албан даалгаврыг гаргасан байна. Албан даалгаврын хүрээнд компаниудад татвар төлбөрөө барагдуулах, цалин хөлсөө олгох, үйл ажиллагаагаа сэргээх боломжийг үүгээр нээж байна.  

Ерөнхий сайд Н.Учрал хувийн хэвшил, иргэндээ итгэж, төрийн хүнд суртлаас чөлөөлөх “Чөлөөлье” санаачилгын эхний шийдвэрийг энэ цагаас хэрэгжүүлж эхэллээ гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн