ӨНӨӨДӨР: Нийслэлийн “Хаврын баяр” эхэлнэ

-Өнөөдөр болох үйл явдал- 


Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 //. Инээдмийн баяр тохиож байна.

-Засгийн газраас зохион байгуулж буй Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах, цэгцлэх зорилго бүхий “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар зохион байгуулж байна. 

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

10:00 цагт: Ойн тухай хуулийн төслийн олон нийтийн цуврал хэлэлцүүлэг Төрийн ордны Их Эзэн Чингис хаан танхимд болно. 

11:00 цагт: Ажаа гэгээн “Алтан бумбын алдуурал” номын нээлт Зүүнхүрээ Дашчойлин хийдийн Майдарын дуганд болно.

: Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно. 

-“Хаврын баяр”-ын цуврал үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ.

 -“Улаанбаатар-2026” Боксын Ази тивийн АШТ энэ сарын 10-нийг хүртэл “Аса Арена”-д болно.

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 5-ыг хүртэл “Бий контемпорари” арт галерейд гарна. 

-“Р.Чойном-90 жил” үзэсгэлэн энэ  сарын 7-ныг хүртэл Монголын Үндэсний музейд гарна.

Хилийн чанадад: 

-Бүгд Найрамдах Сингапур Улсад FIBA 3×3 Asia Cup тэмцээн эхэлнэ.

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг энэ сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

-Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно. 

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн