Сансрын нисэгч Ж.Гүррагчаад эх дэлхийдээ эргэж газардсан өдрөөр нь “Хүндэт профессор” цол олгожээ

Сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад эх дэлхийдээ эргэж газардсан өдрийг нь тохиолдуулан “Хүндэт профессор” цол олгожээ.

Монгол Улсын сансрын нисэгч, БНМАУ, ЗХУ-ын баатар тэрбээр 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр “Союз-39” хөлгөөр сансарт нисч, гуравдугаар сарын 30-ны өдөр эх дэлхийдээ эргэж газардсан түүхтэй. Энэхүү түүхт өдрөөс хойш 45 жил өнгөрч, монгол хүн сансарт ниссэний 45 жилийг ойг тэмдэглэж байгаа билээ.

Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Дорнод Сибирийн Технологи, удирдлагын Улсын их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрийн дагуу сансрын нисэгч Ж.Гүррагчаад гуравдугаар сарын 30-ны өдөр тус сургуулийн “Хүндэт профессор” цолыг олгожээ.

Цол олгох ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг оролцож, баяр хүргэсэн байна.

Сансрын нисэгч Ж.Гүррагчаад эх дэлхийдээ эргэж газардсан өдрөөр нь "Хүндэт профессор" цол олгожээ

Сансрын нисэгч Ж.Гүррагчаад эх дэлхийдээ эргэж газардсан өдрөөр нь "Хүндэт профессор" цол олгожээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн