Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

Жанжин Д.Сүхбаатарын талбайд маргаашаас “Хаврын баяр”-ын цуврал үйл ажиллагаа эхэлнэ.

Нээлтийн өдөрт “Туялзуур сэлэм”, үндэсний шагайн харваа, дугуйн өдөрлөгөөр үргэлжилнэ. Дөрөвдүгээр сард “Ub Даам-2026”, спорт хөгжөөн дэмжигчдийн тэмцээн, “Playtime pre event” урлагийн, Шадар сайд болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны нээлттэй хаалганы өдөрлөгийг хоолны фестиваль, циркийн тоглолт болохоос гадна ширээний теннисний спортыг сурталчилна.

Харин тавдугаар сард спорт автомашины үзэсгэлэн, авто, мото парад, “Хангарди” спорт өдөрлөгтэй. Түүнчлэн ССАЖЗЯ, БОУАӨЯ, ЭЗХЯ, БЯ, ГБХНХЯ, ЗТЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг, “Улаанбаатар марафон”, гудамжны бүжгийн халз тулаан, “Номын баяр-2026” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн