Гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны аваргын бүсний төлөө тулалдана

Мэргэжлийн боксын рингэнд 14 тулаан хийж нэг ч ялагдаагүй яваа гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаан ирэх сарын 10-нд АНУ-д болох товтой байсан ч цуцалжээ.

Тодруулбал, түүний өрсөлдөгч дэлхийн боксын чансаагаар наймдугаарт эрэмбэтэй Тажикстаны Мухаммед Якубов тулаанаас татгалзсан шийдвэрийг гаргасан байна. Тиймээс дээрх дээрх шалтгаанаар тулааныг цуцлав. Э Э.Цэндбаатар өөрийн цахим хуудастаа “Би гэрээний дагуу тулалдахад бүрэн бэлэн байсан ч өрсөлдөгч татгалзсанаар энэ удаад тулаан болохгүй боллоо” хэмээн бичсэн байна.

Тэгвэл түүний хувьд дөрөвдүгээр сардаа багтаан WBC аваргын бүсний төлөөх оргил тулаанд оролцохоор болжээ. Ингэснээр WBC-д тулалдах гурав дахь монгол тулаанч болж байгаа юм. Ялж чадвал аваргын энэхүү холбооны бүсийг эзэмшсэн анхны монгол тулаанч болно. Өрсөлдөгчийг ирэх сарын дундуур зарлах ажээ. Э.Цэндбаатарын хувьд 14 ялалтынхаа зургаад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан ба дэлхийн чансааны 16 дугаар байрт жагсаж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн