ТОКИО, 2026 оны гуравдугаар сарын 30 /TASS/. “Мерседес” багийн итали уралдаанч Кими Антонелли “Формула-1” ангиллын авто уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2026 оны улирлын III гараа буюу Японы Гран-прид түрүүллээ.
Хоёрдугаар байрт “Макларен” багийн австрали уралдаанч Оскар Пиастри орсон байна. Гуравдугаар байрыг “Феррари” багийн монако уралдаанч Шарль Леклер эзэлжээ.
“Мерседес” багийн бүрэлдэхүүнд уралдаж буй 19 настай Антонелли улирлын гурав дахь гарааны дараах байдлаар 72 оноогоор ДАШТ-д тэргүүлж байгаа бол түүний багийн анд, британи уралдаанч Жорж Расселл (63), Ш.Леклер (49) нар удаалж байна. Харин зохион бүтээгчдийн цомын төлөөх өрсөлдөөнд “Мерседес” (135) тэргүүлсэн хэвээр байгаа бол “Феррари” (90), “Макларен” (46) багууд тус тус хоёр, гуравдугаарт бичигдэж байна.
“Формула-1”-ийн дараагийн гараа тавдугаар сарын 13-нд Майамид болно. АНУ-д болох уралдаанаас өмнө Бахрейн, Саудын Арабын уралдаанууд явагдах ёстой байсан боловч Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан цуцалжээ.