“Сүүдрийн флотын” танкеруудыг саатуулахыг зөвшөөрчээ

ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 26 /Reuters/. Барууны орнуудынхориг арга хэмжээг зөрчин газрын тос тээвэрлэж буй Оросын “сүүдрийн флотын” хөлөг онгоцуудыг саатуулах, тэдгээрт нэгжлэг хийх зөвшөөрлийг зэвсэгт хүчинд олгосныг Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер өчигдөр буюу лхагва гарагт мэдэгдлээ.

Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас дэлхийн зах зээлд газрын тосны үнэ огцом өсөж байгаа нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд ашигтай нөхцөл байдал үүсгэж байгаа тул ийнхүү шийдэмгий арга хэмжээ авлаа гэж К.Стармер тайлбарлажээ.

Британийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын шаардлагыг биелүүлээгүй, зэвсэглэсэн, эсвэл саатуулагдахаас зайлсхийхийн тулд өндөр технологи ашиглаж буй хөлөг онгоцуудыг албадан зогсооно гэж тэрбээр мэдэгджээ.

Хөлөг онгоцуудыг саатуулсны дараа хориг арга хэмжээний тухай хууль тогтоомжийг зөрчсөн үндэслэлээр тухайн хөлгийг эзэмшигч, оператор компани болон багийн гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ажээ.


Одоогийн байдлаар Их Британи улс Оросын “сүүдрийн флотод” хамаарах 544 хөлөг онгоцонд хориг тавиад байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн