Д.Трамп сонгуулийн өмнө В.Орбаныг дэмжив

ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 25 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Унгарын парламентын сонгуулийн өмнө тус улсын Ерөнхий сайд Виктор Орбаныг дэмжиж байгаагаа “Truth Social” нийгмийн сүлжээнийхээ хуудсаар дамжуулан илэрхийлжээ. 

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаныг Д.Трамп “үр дүнд хүрдэг хүчирхэг удирдагч” хэмээн тодорхойлжээ. “Виктор Унгарыг хамгаалахын тулд, эдийн засгийг нь өсгөж, ажлын байр бий болгохын тулд, мөн худалдааг хөгжүүлэх, хууль бус цагаачлалтай тэмцэх, хууль дэг журмыг сахиулахын тулд шаргуу ажиллаж байгаа. Унгар, АНУ-ын харилцаа миний засаг захиргааны үед хамтын ажиллагааны шинэ түвшинд гарч, онцгой амжилтад хүрлээ. Энэ бүхэнд Ерөнхий сайд Орбаны хувь нэмэр их бий” гэж Америкийн удирдагч мэдэгджээ. 

“Викторыг би 2022 онд улиран сонгогдох үед дэмжиж байсан нь миний хувьд бахархал байлаа, одоо түүнийг дахин дэмжих нь миний хувьд нэр төрийн хэрэг” гэж Д.Трамп онцлоод Унгарын сонгогчдод хандан Орбанд саналаа өгөхийг уриалжээ. “Би түүнтэй эцсээ хүртэл хамт байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Унгарын парламентын сонгуулийг дөрөвдүгээр сарын 12-нд явуулахаар товложээ. Тус улсын эрх баригч “ФИДЕС-Унгарын иргэний холбоо” ба сөрөг хүчний “Тиса” намын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөж байгаа бөгөөд Европын Холбооны удирдлага Тисаг дэмжиж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн