2028 оны Лос-Анжелесын олимпод боксын тамирчдад 248 эрх олгоно

Олон улсын олимпын хороо 2028 оны Лос-Анжелесын олимпын наадмын боксын эрх олгох системийг баталжээ.

Нийт 248 эрхийн төлөө 14 жингийн ангилалд өрсөлдөх бөгөөд боксчдод олимпын эрх авах дөрвөн боломж олгох юм. Мөн анх удаа эрэгтэй, эмэгтэй тамирчдын квот ижил буюу тус бүр 124 байхаар шийдвэрлэжээ. Лос-Анжелесын олимпод оролцох эрхийг дөрвөн шатны тэмцээнээр олгох бөгөөд эдгээрээс нийт 234 квот хуваарилах бол зохион байгуулагч оронд зургаан эрх, универсал найман эрх олгох юм. Үүн дээр wild card эрхүүд нэмэгдсэнээр олимпод оролцох нийт боксчны тоо 248 болж байна.

Эхний сонгон шалгаруулах тэмцээн нь 2026 онд Казахстан улсад зохион байгуулахаар төлөвлөж буй боксын ДАШТ байх юм. Харин хоёр дахь шатанд Ази, Америк, Африк, Европ болон Далайн орнуудын гэсэн таван тивийн олимпын эрхийн тэмцээнүүд болно. Тэгвэл гурав болон дөрөв боломж нь 2028 онд болох олимпын эрх олгох дэлхийн цуврал хоёр тэмцээн байх ажээ. Жингийн ангилал тус бүрийн эрх:

Эмэгтэй

• 51 кг-18 эрх

• 54 кг-18 эрх

• 57 кг-20 эрх

• 60 кг-18 эрх

• 65 кг-18 эрх

• 70 кг-16 эрх

• 75 кг-16 эрх

Эрэгтэй

• 55 кг-18 эрх

• 60 кг-18 эрх

• 65 кг-20 эрх

• 70 кг-20 эрх

• 80 кг-16 эрх

• 90 кг-16 эрх

• +90 кг-16 эрх тус тус олгоно. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн