ӨНӨӨДӨР: “Tourism week-2026” үндэсний чуулган эхэлнэ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 9 //. -Өнөөдөр болох үйл явдал- 

11:00 цагт: 9 дэх удаагийн Пүмсэ, 27 дахь удаагийн Тулаан, 11 дэх удаагийн Паратаеквондогийн УАШТ-ий хэвлэлийн хурал МҮОХ-нд болно.

12:00 цагт: Ж.Батмөнх агсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх “Ардчиллын өглөө” аяны талаар Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийнэ. 

14:00 цагт: “Tourism week-2026” үндэсний чуулган Төрийн ордны Их монгол танхимд болно.

-“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Мөнгөн мод-2025” наадмын материалыг энэ сарын 10-ныг хүртэл хүлээн авна.

-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 

-“Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийг зарлаж, уулзалтыг энэ сарын 13-ны өдөр цахимаар зохион байгуулна. 

-“Хаан” галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна. 

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Б. Мартын анхны бие даасан “8-ны цэцэгс” үзэсгэлэн “Норпэй арт галерей”-д энэ сарын 13-ныг хүртэл гарна.

-МУЭ-ийн гишүүн зураач МУСТА Л.Даваанямын “Хүн цэцэг” бие даасан үзэсгэлэн “Hue art gallery”-д энэ сарын 14-нийг хүртэл  гарна.

-“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 15-ныг хүртэл олон нийтэд хүрнэ.

-“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн Богд хааны ордон музейд энэ сарын 16-ныг хүртэл гарна. 

Хилийн чанадад: 

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн