ӨНӨӨДӨР: COP17 Мэдээллийн төвийг МОНЦАМЭ агентлагт нээж, хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар мэдээлэл хийнэ

Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 28 //. Өнөөдөр болох үйл явдал

10:00 цагт:  Үндэсний мэдээллийн агентлагийн байранд СОР17 Мэдээллийн төвийг нээж, БОУАӨ-ийн сайд, СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин болон агентлаг, COP17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албанаас анхны мэдээллийг хийнэ. Уг Мэдээллийн төвд Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар 7 хоног бүр цуврал мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд зориулан өгч байх юм.

11:30 цагт: Азийн шилдэг шигшээ багууд оролцох Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын АШТ-ийг зохион байгуулахтай холбогдуулан Монголын волейболын холбооноос Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: БНСУ-ын REMISSION 1°C дулаан эмчилгээний дэвшилтэт төхөөрөмжийг Хавдар судлалын үндэсний төвд хүлээлгэн өгөх, хавдрын эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэхтэй холбоотой санамж бичигт гарын үсэг зурах ёслол ЭМЯ-нд болно.

Үзэсгэлэн:

-МУЭ-ийн гишүүн зураач Ш.Баатар, Б.Шатарсайхан нарын “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн 8 дугаар  сарын 3-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна. 

-“Монгол наадам: Морин эрдэнэ” тусгай үзэсгэлэн наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.

Орон нутагт:

-Говь-Алтай аймгийн Дөргөн нуурт залуусын оюун ухаан, ур чадвар, эв нэгдэл, бүтээлч байдал, үндэсний соёл, эх оронч үзлийг дэмжих зорилготой “Жангар” залуучуудын фестиваль болж байна.

-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-БНСУ-ын Пусан хотноо ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулга энэ сарын 29-нийг хүртэл болно.

-Хонконг хотноо Туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-ныг хүртэл болно. 

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн