ӨНӨӨДӨР: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 4 //. Өнөөдөр болох үйл явдлын тойм 

09:00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

09:00 цагт:Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт болно.

09:30 цагт: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн Блью скай зочид буудалд болно.

11:00 цагт: Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол Төрийн ордны “Баганат” танхимд болно.

12:00 цагт: Туулын хурдны замын төсөл хэрэгжүүлэгч компанид Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид болон удирдлагууд давуу байдал олгосон нь иргэдийн эрхийг зөрчиж буй талаар АТГ, Эрүүгийн Цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газарт хандаж хэвлэлийн хурал Үндэсний мэдээллийн төвд хийнэ.

-Үндэсний Статистикийн Хорооноос таван жил тутам зохион байгуулдаг “Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого” энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

– “Тэрбум мод тарих үндэсний өдрүүд”  6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

-“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа, Төв цэнгэлдэх хүрээлэн, Барилгачдын талбай, Жуковын талбай, Налайх дүүрэг, “Соёлын төв ордон”-ы талбайд энэ сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулна. 

Үзэсгэлэн:

-МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт” галерейд энэ сарын 16-ныг хүртэл гарна. 

-“Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд энэ сарын 20-ныг хүртэл гарна.


Хилийн чанадад: 

  • ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа үүссэний 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл гарна. 
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн