ӨНӨӨДӨР: “Электроникийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал болно

-Өнөөдөр болох үйл явдал- 

Монгол цэргийн өдөр тохиож байна

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 18 //. 

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

09:00 цагт: УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгүүдийн хуралдаан Төрийн ордонд болно.

09:00 цагт:  УИХ-ын байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

10:00 цагт: “Электроникийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн хурлын танхимд болно.  

14:00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан Төрийн ордонд болно.

Монгол Улсын Ардын багш, Төрийн шагналт, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ш.Чоймаагийн “Бүтээлийн чуулган” таван боть номын нээлт МУИС-ийн Эрдмийн танхимд болно.

15:00 цагт: МУСГЗ, соён гэгээрүүлэгч, урлаг судлаач, яруу найрагч Ж.Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойн үйл ажиллагаанд зориулсан үзэсгэлэнгийн нээлт Монголын театрын музейд болно.

-“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас “Нээлттэй хаалганы өдөрлөг” үйл ажиллагааг энэ сарын 19-нийг хүртэл жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөнөөс санаачилсан “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна.

-“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт” 7 хоногийн үйл ажиллагааг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна. 

-“Хаан” галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна. 

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Д.Анхбаярын “Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.

-Уран бүтээлч Ө.Гандуламын бие даасан “Нуугдсан цэцэгс” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл “Хаан” галерейд гарна. 

-Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл  “Б контемпорари арт галерей”-д гарна.

Хилийн чанадад: 

-Испанийн Барселона хотноо инженерингийн чухал материалуудын асуудлаарх ICKEM 2026, MatDes 2026 олон улсын бага хурал болж байна.

-Европын Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-гийн хариу тоглолт болно.

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

Орон нутаг:

Завхан: “Амьдралынхаа төлөө аавууд” хэлэлцүүлэг болно. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн