Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 7 //. Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: Их Монгол улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан “Чингис хааны тайлга тахилга” сэдэвт эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд болно.
10:00 цагт: UNCCD COP16-аас COP17 хүртэлх замыг холбосон Silk Road Caravan олон улсын аялал Монгол Улсад хүрэлцэн ирж буйтай холбогдуулан хэвлэлийн хурал агентлагт нээгдсэн СОР17 Мэдээллийн төвд болно.
Хэвлэлийн хурлаар Караваны аяллын зорилго, туулсан зам, COP16-аас COP17 хүртэл хүргэж буй гол мессеж, Монгол Улсад үргэлжлэх аяллын талаар танилцуулна.
“Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
-Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
-ШУТИС болон БНСУ-ын Гунжүгийн ҮИС-ийн хамтарсан төслийн хүрээнд “Чингис хаан” үндэсний музейгээс зохион байгуулж буй “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” 4 дэх удаагийн сургалт болж байна.
Үзэсгэлэн:
-Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг харуулсан тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд гарна..
-“Монгол наадам: Морин эрдэнэ” тусгай үзэсгэлэн энэ сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.
Орон нутагт:
-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Эмэгтэйчүүдийн дунд явагддаг “Тур де Франс” олон өдрийн дугуйн уралдаан Франц, Швейцарын нутагт энэ сарын 9-нийг хүртэл болно.
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.