ӨНӨӨДӨР: “Усны тухай ярилцъя” сэтгүүлчдийн уулзалт болно

-Өнөөдөр болох үйл явдал- 

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 12 //. 

09:00 цагт: “Бизнес дэх хүний эрх ба байгаль орчны асуудлаар сурвалжлах нь” сургалт НҮБ-ын байранд болно.

09:00 цагт: “Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног”-ийн хүрээнд “Татвар болон хөрөнгө оруулалтын боломжууд” үйл ажиллагаа Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд болно. 

10:00 цагт: Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган  “Шангрила молл”-д болно. 

10:00 цагт: “International year of the women farmer 2026” нээлт ГХЯ-нд болно.

10:00 цагт: “Усны тухай ярилцъя” сэтгүүлчдийн уулзалт Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт болно. 

11:00 цагт: 4:11 Ардчилсан намын мэдээллийн цаг Төрийн ордны III давхарт болно. 

19:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн “Playoff”-ын тоглолт “M Bank Arena” ордонд болно.  

– “Tourism week-2026” үндэсний чуулганыг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулна. 

-“Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийг зарлаж, уулзалтыг энэ сарын 13-ны өдөр цахимаар зохион байгуулна. 

-“Хаан” галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна. 

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Б. Мартын анхны бие даасан “8-ны цэцэгс” үзэсгэлэн “Норпэй арт галерей”-д энэ сарын 13-ныг хүртэл гарна.

-МУЭ-ийн гишүүн зураач МУСТА Л.Даваанямын “Хүн цэцэг” бие даасан үзэсгэлэн “Hue art gallery”-д энэ сарын 14-нийг хүртэл  гарна.

-“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 15-ныг хүртэл олон нийтэд хүрнэ.

-Төрийн шагналт, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Цэгмэдийн “Үлэмжийн чанар” уран бүтээлийн үзэсгэлэн Монгол арт галерейд энэ сарын 16-ныг хүртэл гарна.

-“Бүхэл” эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн МУЭ-ийн “Арт галерей”-д энэ сарын 16-ныг хүртэл гарна.  

-“Нэг өдрийн Цагаан дара эх” үзэсгэлэн Богд хааны ордон музейд энэ сарын 16-ныг хүртэл гарна. 

Хилийн чанадад: 

-Испанийн Валенсиа хотноо Эрүүл мэндийн салбар дахь хиймэл оюун ухааны асуудлаарх “AIHealth 2026” олон улсын III бага хурал болж байна.

-Япон улсын Токио хотноо хоол хүнс, ундааны олон улсын “Foodex Japan 2026” үзэсгэлэнг энэ сарын 13-ныг хүртэл зохион байгуулна. 

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн