Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 11 //. Өнөөдөр болох үйл явдал

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна. 

08:30 цагт: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл”-ийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг Монголбанкны Г байранд болно. 

“Номын сан: Өнөөдөр, маргааш-V” форум МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд болж байна. 

09:00 цагт: Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

Үзэсгэлэн:

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адъяабазарын “Нарны талст II” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл “HUE арт” галерейд гарна.

-“Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд Хааны ордон музейд гарч байна.

-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд үргэлжилж байна.

Хилийн чанадад:

-БНСУ-ын Пусан хотноо Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Монголын Үндэсний Урлагийн Их театр, Пусаны Үндэсний Урлагийн театр хамтран бүрэн хэмжээний тоглолт тавина.

-Малайзын Пахан мужид болж буй ширээний теннисний Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг оролцож байна.

-Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум БНХАУ-д болж байна.

-ИБУИНХУ-ын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна. 

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн