ӨНӨӨДӨР: СОР17 хурлын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт болно

Өнөөдөр болох үйл явдал

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17) Улаанбаатар хотноо найм дахь өдрөө үргэлжилж байна.  

08:30 цагт: “Газрын доройтлыг нөхөн сэргээх болон ногоон ирээдүйн төлөө хүүхэд, залуучуудад хөрөнгө оруулах нь” сэдэвт зэрэгцээ үйл ажиллагаа СОР17 хурлын Цэнхэр бүсэд болно. 

09:00 цагт: СОР17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт болно.

11:40 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон СОР17 бага хурлын хүндэт зочид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Төрийн далбааны цогцолборт Монгол Улсын Төрийн далбааг өнө мөнхөд мандуулах ёслолд оролцоно.

12:45 цагт: СОР17 хурлын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааны дараа хэвлэлийн богино уулзалт “Plenary Hal”l-ийн гадна болно.

15:00 цагт: “Fashion for Land” хуралдаан болон загварын шоу СОР17 “Blue zone: Action Dom”-д болно. 

14:30 цагт: Монгол Улс Европын хөрөнгө оруулалтын банк (EIB) болон Дэлхийн банктай томоохон санхүүжилтийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна.

14:30 цагт: “Монгол орны ойн салбарын тогтвортой хөгжил” чиглэлд хамтран ажиллах тухай Эрмэлзлийн бичигт гарын үсэг зурах ёслол COР17-гийн Цэнхэр бүсэд болно. 

-2026-2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia платформоор улсын хэмжээнд хийнэ. 

Үзэсгэлэн:

-СТА Д.Батмөнх, СТА С.Базарваань, СТА Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Хийморийн морьд” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл  “Норпэй арт” галерейд  гарч байна. 

-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл гарна. 

Орон нутагт:

-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн