ӨНӨӨДӨР: “Монгол хэмээх нэрийн судалгаа” номын нээлт болно

-Өнөөдөр болох үйл явдал- 


Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 //. 

09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

11.00 цагт: Социал Демократ Монголын залуучуудын холбоо, ШУА, Монголын Залуу эрдэмтдийн Холбооноос хамтран  “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлнэ.

12:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас эрхлэн гаргасан “Монгол хэмээх нэрийн судалгаа” номын нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно.

19:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно. 

-“Арту” урлангийн уран зургийн сургалтын насанд хүрэгчдийн ангийн суралцагчдын хамтарсан “Өнгөт гялбаа” үзэсгэлэнг “Норпэй” арт галерейд нээнэ.

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Б.Отгонжаргалын “Хөх тал” модон баримлын үзэсгэлэн энэ сарын 19-ныг хүртэл Уран зургийн галерейд гарна. 

-Судлаач, цуглуулагч Ц.Батсайханы “Монголын шашин соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.

Хилийн чанадад: 

-Похела Бойшах буюу Бенгалын шинэ жилийг Бангладешт тэмдэглэнэ.

-Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн наймын хариу тоглолтууд болно.

-БНХАУ-ын Жинин хотод Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанцав аймгийн барилгын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбох зорилготой бизнес уулзалт болж байна.

-Нью-Йорк хотноо ECOSOC буюу НҮБ-ын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Залуучуудын чуулга уулзалт энэ сарын 16-нийг хүртэл болно. 

-Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно. 

-Швейцарын Женев хотноо UNCTAD буюу НҮБ-ын Худалдаа, хөгжлийн комиссын 16 дугаар чуулган энэ сарын 17-ныг хүртэл болно.

-Германы Мюнхен хотноо мэргэжлийн эрэгтэй теннисчдийн BMW Open тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл болно.

-Германы Штутгарт хотноо мэргэжлийн эмэгтэй теннисчдийн Porsche Tennis Grand Prix тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл болно. -Вашингтон хотноо Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалт болж, Төв банкуудын ерөнхийлөгч, Сангийн сайд нар дэлхийн эдийн засаг, санхүүгийн өнөөгийн төлөв байдлыг энэ сарын 19-нийг хүртэл хэлэлцэнэ.

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн