ӨНӨӨДӨР: “Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

-Өнөөдөр болох үйл явдал- 


Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 //. 

09:00 цагт: “Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр” нэгдсэн форум Соёлын төв өргөөнд болно.

09:00 цагт: “Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн төв байранд болно.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

11:30 цагт: “Цаг хугацааны хэлхээ” ТББ-аас Оросын ард түмэнд туслах хандивын аяны талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Б.Отгонжаргалын “Хөх тал” модон баримлын үзэсгэлэн энэ сарын 19-ныг хүртэл Уран зургийн галерейд гарна. 

-Уран бүтээлч Д. Батжаргалын “Тогос хангайгаас тэнгэр элс” үзэсгэлэн энэ сарын 19-ныг хүртэл МУЭ-ийн арт галерейд гарна.

-Судлаач, цуглуулагч Ц.Батсайханы “Монголын шашин соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.

-“Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл Монголын Үндэсний музейд гарна.


Хилийн чанадад: 

-БНСУ-ын Пусан хотын кино ордонд 2026 оны “Монгол кино өдөрлөг”-ийг гурав дахь жилдээ зохион байгуулна.

-Нью-Йорк хотноо ECOSOC буюу НҮБ-ын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Залуучуудын чуулга уулзалт энэ сарын 16-нийг хүртэл болно. 

-Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-ныг хүртэл болно. 

-Швейцарын Женев хотноо UNCTAD буюу НҮБ-ын Худалдаа, хөгжлийн комиссын 16 дугаар чуулган энэ сарын 17-ныг хүртэл болно.

-Германы Мюнхен хотноо мэргэжлийн эрэгтэй теннисчдийн BMW Open тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл болно.

-Германы Штутгарт хотноо мэргэжлийн эмэгтэй теннисчдийн Porsche Tennis Grand Prix тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл болно.

-Вашингтон хотноо Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалт болж, Төв банкуудын ерөнхийлөгч, Сангийн сайд нар дэлхийн эдийн засаг, санхүүгийн өнөөгийн төлөв байдлыг энэ сарын 19-нийг хүртэл хэлэлцэнэ.

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн