ӨНӨӨДӨР: Монголын Үндэсний спортын VIII наадмыг нээнэ

Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 30 //. Өнөөдөр болох үйл явдал

11:00 цагт: Монголын Үндэсний спортын VIII наадмын нээлт “Хүй долоон худаг”-ийн төв талбайд болно.

-Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Зүүн өмнөд Ази, Хятадын шүлхий өвчинтэй тэмцэх дэд комиссын 28 дахь удаагийн хуралдаан болж байна.  

Үзэсгэлэн:

-МУЭ-ийн гишүүн зураач Ш.Баатар, Б.Шатарсайхан нарын “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн 8 дугаар  сарын 3-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна. 

-“Монгол наадам: Морин эрдэнэ” тусгай үзэсгэлэн наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.

Орон нутагт:

-Говь-Алтай аймгийн Дөргөн нуурт залуусын оюун ухаан, ур чадвар, эв нэгдэл, бүтээлч байдал, үндэсний соёл, эх оронч үзлийг дэмжих зорилготой “Жангар” залуучуудын фестиваль болж байна.

-Төв аймгийн Мөнгөнморьт сумын Цагаан аралд “Хаадын зам: Хаадын шүтээн” төслийн нээлт болно.

-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-Этиопын нийслэл Аддис-Абеба хотноо Дэлхийн нийтийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 30-ныг хүртэл болно.

-БНСУ-ын Пусан хотноо ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулга энэ сарын 29-нийг хүртэл болно.

-Хонконг хотноо Туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-ныг хүртэл болно. 

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн