ӨНӨӨДӨР: “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” хэлэлцүүлэг болно

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 26 //. -Өнөөдөр болох үйл явдал- 

10:00 цагт: “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” цуврал хэлэлцүүлэг Төрийн ордонд болно.

11:00 цагт: Хүний эрхийн үндэсний комисс Сар шинийн баяраар зарим аймагт хурдан морины уралдаан зохион байгуулсантай холбоотой хэвлэлийн хурал ХЭҮК-ын хурлын танхимд болно.

11:00 цагт: 4:11 Ардчилсан намын мэдээллийн цаг хэвлэлийн хуралд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл оролцож цаг үеийн улс төрийн асуудал болон намын дотоод сонгууль зохион байгуулах талаар Төрийн ордны III давхарт мэдээлнэ.

11:00 цагт: Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар тус эмнэлгийн удирдлага, эмч нар “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

-Төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэх зорилготой хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг энэ сарын 28-ны өдрийг дуустал цахимаар зохион байгуулж байна.-Үндэсний мэдээллийн агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.ӨНӨӨДӨР: “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” хэлэлцүүлэг болно

-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч С.Мөнгөнзулын “Торгоны зам” бие даасан үзэсгэлэн “Б Контемпорари” арт галерейд энэ сарын 28-ныг хүртэл гарна. 

-“Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна. 

-Уран бүтээлч Я.Бат-Ирээдүй “Бийрийн салхи” бие даасан үзэсгэлэн МУЭ-ийн арт галерейд гуравдугаар сарын 5-ныг хүртэл гарна. 

-“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн гуравдугаар сарын 16-ныг хүртэл Богд хааны ордон музейд гарна. 

Хилийн чанадад: 

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн