Үүрэн холбооны сүлжээгүй 104 багийг холбоожуулах төлөвлөгөө боловсруулжээ

Манай улсын 21 аймгийн 1650 багаас 104 нь үүрэн холбооны сүлжээгүй, 200 орчмынх нь 20-50 хувь нь сүлжээнд холбогдоод байна.

Үүнээс шалтгаалан алс бүсийн иргэд төр, хувийн хэвшлийн цахим үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, мэдээллийн үйлчилгээнд тэгш хамрагдах боломж хязгаарлагдмал байгаа юм. Сүлжээгүй, сүлжээ хангалтгүй байгаа нэгжүүдэд үүрэн холбоо, өндөр хурдны интернэтийн сүлжээг шинээр байгуулах, өргөтгөх шаардлага бий. Иймд Монгол Улсын засаг захиргааны нэгжийг бүрэн хамарсан үүрэн холбооны сүлжээ байгуулах төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ЦХИХХ-ны сайд Э.Батшугарт, төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.  

2026–2028 онд хэрэгжүүлэх тус төлөвлөгөөий үр дүнд манай улсын засаг захиргааны бүх нэгж үүрэн холбооны сүлжээнд холбогдож, алс бүсийн иргэд мэдээлэл, харилцаа холбоо, төрийн цахим үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авах боломжтой болно. Ингэснээр орон нутгийн бизнес, худалдаа, үйлчилгээний эргэлт нэмэгдэж, гамшиг, аюулт үзэгдэл, болзошгүй эрсдэлийн үед мэдээллийг шуурхай дамжуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чадавх сайжрах юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн