Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн плей-оффын тоглолтууд үргэлжилж байна.

Өнөөдөр /2026.03.05/ “М Банк Арена”-д 18.10 цагаас  “Сэлэнгэ Бодонс” баг “Омни Эрдэнэт Майнерс” багтай , 20.40 цагаас “ШГ Апес” баг “Завхан Бродерс” багтай тоглоно.

Тус хоёр цувралын хувьд адил нэг хожилтойгоо “гал гарсан” өрсөлдөөнтэй өрнөж байгаагаас гадна талбайн гадна өрсөлдөөн олны анхаарлын төвд байгаа билээ. Тодруулбал, “Завхан Бродерс” баг цувралын хоёр дахь тоглолтод хожсоны дараа тус багийн хамгаалан тоглогч М.Баасандорж “Биднийг эсрэг байгийнхан альхэдийнээ хасагдсан мэт дараагийн шатны тоглолтынхоо талаар ярьж байгаа нь бидэнд хүндлэлгүй санагдаж байна. Бид ууртай байна” гэсэн билээ.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн