Үндсэн хууль зөрчсөн Х.Булгантуяа “хохирогчийн дүр”-д тоглох боллоо

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарыг Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн зүйл ангиар Тагнуулын байгууллагаас шалгаж яллагдагчаар татаад байгаа. Учир нь Засгийн газрын тэргүүнийг огцруулах парламентын хурлыг Х.Булгантуяа УИХ-ын дэд даргын хувиар хоёр өдөр удирдахдаа, “Үндсэн хууль зөрчсөн” гэдгийг Үндсэн хуулийн цэцээс тогтоосон гэж болно. 

Иймээс МАН-ын дарга Н.Учрал “Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг МАН-ын гишүүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж, уг саналаа Хяналтын хороонд албан ёсоор хүргүүлнэ” гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл сүүлийн үед Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон Х.Булгантуяа “хохирогчийн дүр”-д тоглох болсон байна. Тэрээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Олон улсын парламентын холбоо миний “кейс”-ийг хурал даргалсаныхаа төлөө эрүүгийн хатуу зүйл заалтаар шалгагдаж байгааг ноцтой зөрчил гэж харагдаж байна гээд анхааралдаа авсан” хэмээн ярих болжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн