Япон Улсын Нагояагийн их сургууль 2026 оны докторын тэтгэлэгт хөтөлбөрийн шинэ элсэлтээ зарлалаа

Япон Улсын Нагояагийн Их Сургуулийн Боловсрол, хүний хөгжлийн сургууль болон Байгаль орчны сургуулиуд нь Монгол Улсын төрийн алба хаагчдад зориулсан 2026 оны докторын тэтгэлэгт хөтөлбөрийн шинэ элсэлтээ зарлаж байна. 

Хөтөлбөрийн зорилго:

Азийн улс орнуудын төрийн байгууллагууд болон түүнтэй дүйцэхүйц их сургууль, олон улсын байгууллага зэрэг газарт ажиллаж байгааа манлайлагч, мэргэжилтнүүдэд зориулсан докторын хөтөлбөр бөгөөд төрийн алба хаагч нь эх орондоо ажиллангаа зайнаас суралцах боломжтой юм.

Хугацаа:3 жил

Элсэлт авах салбарууд:

Боловсролын шинжлэх ухаан

Сэтгэл судлал ба хүний хөгжил судлал

Бичиг баримт хүлээн авах хугацаа: 2026 оны 03 сарын 23 өдрөөс-2026 оны 04 сарын 20-ны өдөр хүртэл

Элсэхийг хүсэгчдэд дараах ерөнхий шаардлага: 

·      Монгол Улсын төрийн байгууллага болон түүнтэй дүйцэхүйц төрийн байгуулага, улсын их сургуулиудад ажилладаг байх 

·      Ажиллаж байгаа газраас тодорхойлсон захидалтай байх

·      Магистрын зэрэгтэй байх

·      Англи эсвэл Япон хэл дээр бичигдсэн магистрын судалгааны ажил

·      Удирдагч багшаа сонгосон байх

·      Судалгааны зорилго

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www2.educa.nagoya-u.ac.jp/en/   https://www2.educa.nagoya-u.ac.jp/en/admission/asci/ хуудаснаас авна. 

2.    Нагояагийн их сургуулийн Байгаль орчны сургуулийн 2026 оны докторын тэтэглэгт хөтөлбөр нь Монгол улсын төрийн албан хаагчдад зориулсан хөтөлбөр бөгөөд дараах шалгуурыг хангасан сонирхогчид материалаа илгээх боломжтой. 
  •Намтар (CV)
 • Магистрын диплом
 • Магистрын дипломын ажил (англи эсвэл япон хэл дээр) эсвэл түүнтэй дүйцэхүйц судалгааны өгүүлэл
 • Судалгааны зорилго (сонгосон удирдагч багшийн судалгааны чиглэлтэй уялдсан байх)
 • Сонгосон удирдагч багшийн нэр
 • Хэвлэгдсэн эсвэл хяналтад байгаа өгүүллийн хуулбар (байгаа бол) зэргийг бүрдүүлэн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дотор ирүүлнэ. 

Япон Улсын Нагояагийн их сургууль 2026 оны докторын тэтгэлэгт хөтөлбөрийн шинэ элсэлтээ зарлалааЯпон Улсын Нагояагийн их сургууль 2026 оны докторын тэтгэлэгт хөтөлбөрийн шинэ элсэлтээ зарлалаа

Дэлгэрэнгүй мэдээллийг  80031228, 99056004 утсаар болон Нагояагийн их сургуулийн Монгол дахь төлөөлөгчийн газрын фэйсбүүк чатаар холбогдож авах боломжтой. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн