Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаан боллоо

, 2026 оны тавдугаар сарын 13Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 10 дугаар хуралдаан энэ сарын 11-нд Улаанбаатар хотноо боллоо.

Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 10 дугаар хуралдаанаар хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, тухайлбал батлан хамгаалах, байгаль орчин, зам тээвэр, соёл, боловсрол, геологи, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй яриа хэлэлцээ хийлээ.

Туркийн талаас хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалыг манай улс хүлээн авах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Хамтарсан хорооны хуралдааныг үр дүнтэй зохион байгуулсан нь айлчлалын бэлтгэл хангахад чухал ач холбогдолтой боллоо. Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 10 дугаар хуралдааны протоколд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Туркийн Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи нар гарын үсэг зурлаа.

Туркийн Дотоод хэргийн сайд, Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Туркийн хэсгийн дарга Мустафа Чифтчи энэ өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж байгаа бөгөөд тэрээр Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нартай тус тус албан уулзалт хийж, онцгой байдал, бүсчилсэн хөгжил, хууль сахиулах байгууллага хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм.

Хуралдааныг Батлан хамгаалахын сайд, Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Д.Батлут, Туркийн Дотоод хэргийн сайд, Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Туркийн хэсгийн дарга Мустафа Чифтчи нар тэргүүлж ажиллалаа гэж ГХЯ-наас мэдээллээ.

Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаан боллоо

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн