ЖЕНЕВ, 2026 оны зургаадугаар сарын 2 /Reuters/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн нутагт хурдацтай тархаж байгаа “Бундибугио” төрлийн Эбола вирусийн эсрэг вакцин гарган авах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Олон улсын тахлаас урьдчилан сэргийлэх эвсэл буюу “CEPI” байгууллага “Модерна” болон өөр хоёр байгууллагад 60 орчим сая ам.долларын санхүүжилт олгожээ.
Одоогоор уг вирусийн эсрэг албан ёсоор батлагдсан вакцин болон эмчилгээний арга байхгүй байгаа юм.
Африкийн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Конгод халдварын 282 тохиолдол батлагдаж, 42 хүн нас барсан бол 1100 орчим сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
Түүнчлэн Уганда улсад халдварын дахин есөн тохиолдол батлагдаж, нэг хүн нас барсан байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг халдварын дэгдэлтийг нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал хэмээн зарлаад байгаа юм.