Штабын дадлагаар дэвшилтэт технологи, цахим үнэлгээний системийг ашиглаж байна

Дундговь аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль штабын дадлагаар үргэлжилж байна.

Штабын дадлагад аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах 14 алба, ерөнхий зориулалтын 15, тусгай зориулалтын 8 мэргэжлийн анги, Үндэсний аюулгүй байдлын тусгайлсан чиг үүрэг бүхий 8 байгууллага, 15 сумын Онцгой комиссын удирдлага, Онцгой байдлын газрын  нийт 490 гаруй ажилтан, алба хаагч танхим болон цахимаар хамрагдаж, өгөгдсөн цагийн байдлын дагуу ажиллаж байна.

Штабын дадлагаар дэвшилтэт технологи, цахим үнэлгээний системийг ашиглаж байна

Энэ  хүрээнд аймаг, сумдын Онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагаа, гамшиг, аюулт үзэгдэл, ослын үеийн төлөвлөлт, удирдлага зохион байгуулалт, мэдээлэл солилцоо, хариу арга хэмжээний уялдаа холбоог бодит нөхцөл байдалд тулгуурлан зохион байгуулж байна.

Штабын дадлагаар дэвшилтэт технологи, цахим үнэлгээний системийг ашиглаж байна

Штабын дадлагаар нөхцөл байдлын зураглал, шуурхай мэдээлэл цуглуулалт, мэдээллийн урсгал, шийдвэр гаргалтын уялдаа холбоог хянах дэвшилтэт технологи, цахим үнэлгээний системийг ашиглаж байгаа гэдгээрээ онцлог юм.

Штабын дадлагаар дэвшилтэт технологи, цахим үнэлгээний системийг ашиглаж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн