Шилжилт хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар санал солилцов

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Үйл ажиллагаа хариуцсан Дэд ерөнхий захирал Угочи Даниэлсийг энэ сарын 24-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг хатагтай Угочи Даниэлстэй дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, шилжилт хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлт болон холбогдох бусад асуудлаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов.

Мөн тэрбээр ОУШХБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж буй Ёоко Фүжимүрад баяр хүргээд, цаашид хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж, төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг хатагтай Угочи Даниэлст Монгол Улсад тавтай морилохыг хүсэж, Монгол Улсад зохион байгуулж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд амжилт хүслээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн