Шигшээ багийн шатарчид цуврал тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо

Монгол Улсын шатрын Үндэсний шигшээ баг анхны олон улсын тэмцээндээ оролцохоор бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орноосоо мордлоо.

Тодруулбал, 2026 онд шинээр бүрдүүлсэн шигшээ багийн шатарчид энэ удаа Франц, Германд зохион байгуулах өндөр зэрэглэлийн олон улсын тэмцээнд оролцох юм.

Эдгээр тэмцээн нь зөвхөн чансаа, цол ахиулах боломж төдийгүй, олон улсын шилдэг шатарчидтай хүч сорих, томоохон тэмцээний өмнө туршлага хуримтлуулах чухал бэлтгэл ажээ. Түүнчлэн ирэх есдүгээр сард Узбекистаны Самарканд хотноо болох 46 дахь удаагийн шатрын олимпиадын өмнөх хамгийн том сорилго гэдгээрээ онцлогтой.

Шатарчдыг дасгалжуулагч Ц.Батсайхан, Б.Ану нар ахалж яваа бөгөөд Монголын шатрын шигшээ багийн шинэ аялал ийнхүү эхэлж байна.

Ташрамд дурдахад, үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын мастер М.Амилал Сербийн Парацин хотноо болсон олон улсын нээлттэй тэмцээнээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, стандарт төрөлд коэффициентийн зөрүүгээр хүрэл, блиц болон рапид төрөлд тус бүр мөнгөн медалиар энгэрээ мялаажээ.

Шигшээ багийн шатарчид цуврал тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн