Чөлөөт, сонгомол бөхийн ААШТ эхэллээ

Киргизийн Бишкек хотод чөлөөт болон сонгомол бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. 

Тав хоног үргэлжлэх тус тэмцээний салхийг сонгомлын бөхчүүд хагалах бөгөөд манай улсаас 55 кг-д М.Даваабанди, 95 кг-д Г.Ганхуяг, 130 кг-д Б.Намбардагва нар өрсөлдөх юм. М.Даваабандийн хувьд эхний тойрогт Йорданы бөх Ахмадтай, Г.Ганхуяг Саудын Арабын Фаллатахтай, Б.Намбардагва Киргизийн бөхтэй барилдахаар сугалаа сугалсан байна.

Тэгвэл чөлөөт бөхийн ААШТ-д оролцох эмэгтэйчүүд өчигдөр сонгомлын бөхчүүдийн хамт Бишкекийг зорьсон бөгөөд 50 кг-д Б.Мөнхнар, 53 кг-д Б.Отгонтуяа, 55 кг-д О.Ариунзаяа, 57 кг-д Б.Хулан, 59 кг-д Х.Болортуяа, 62 кг-д С.Цэрэнчимэд, 65 кг-д Н.Нархажид, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д Э.Болортунгалаг, 76 кг-д Э.Даваанасан нар барилдана.

Харин эрэгтэйчүүд Бишкекийн зүг энэ сарын 8-нд хүлгийн жолоо зална. 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 61 кг-д Г.Батнасан, 65 кг-д Б.Зэнээмэдэр, 70 кг-д Т.Тулга, 74 кг-д З.Сумъяабазар, 79 кг-д О.Сүлдхүү, 86 кг-д Б.Бямбадорж, 92 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Г.Ганхуяг, 125 кг-д Б.Намбардагва нар хүч үзэхээр “Басу” спорт цогцолборт бэлтгэл сургуулилалтаа базаасан байна. 

Чөлөөт, сонгомол бөхийн ААШТ эхэллээ

Чөлөөт, сонгомол бөхийн ААШТ эхэллээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн