ТОКИО, 2026 оны наймдугаар сарын 12 /Kazinform/. “Чан-Хом” гэдэг халуун орны хар салхи Их Токиогийн районыг дайран өнгөрсний улмаас 26 мянга гаруй айл өрх цахилгаангүй болж, Японы зүүн хойд нутагт агаарын болон газрын тээврийн хөдөлгөөн зогсжээ.
Хар салхи дайран өнгөрөх үед салхины хурд зарим үед 35 м/с-д хүрч, байшингуудын дээвэр хууларч, ургаа моднууд унасан байна.
Мөн Японы зүүн хойд нутгийн Хоншю арал дээр тээврийн хөдөлгөөн зогсож, Токио хотын нисэх онгоцны Ханэда, Нарита буудлууд, бүс нутгийн зарим буудлаас хөөрөх 100 гаруй дотоодын ба олон улсын нислэгийг цуцалсан байна. Мөн Токиогийн районд зорчигч тээврийн гатлага онгоцнуудын хөдөлгөөнийг бүрэн зогсоожээ. Хот хоорондын автобуснуудын ихэнх нь, мөн зорчигч тээврийн галт тэрэгнүүдийн зарим нь зогссон байна.
“Чан-Хом” гэдэг нь халуун орны нэгэн төрлийн модны лаос нэр юм. Уг хар салхи Хоншю арлыг дайран Япон тэнгисийг чиглэн урагшилж байна. Өнөөдөр үдээс өмнө Японы зүүн хойд нутагт хүчтэй салхи шуурч, 180 мм хур тунадас орохоор байгаа нь сарын дунджаас давсан хэмжээ юм.
Үүний улмаас үер бууж, хөрс нурах аюултай байгааг орон нутгийн эрх баригчид сэрэмжлүүлж байна.