Ц.Ган-Эрдэнийн “Мөнх тэнгэрт” үзэсгэлэнд дотоод оршихуй, тал нутгийн язгуур өв, соёлын илэрхийлэл 23 бүтээлийг дэлгэнэ

ДАЛАЙН ЭРГЭЭР, зотон, тосон будаг, 2026

Монгол Улсын Соёлын элч, уран бүтээлч Цэндийн Ган-Эрдэнэ Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойг тохиолдуулан “Мөнх тэнгэрт” бие даасан үзэсгэлэнгээ 2026 оны тавдугаар сарын 8-наас зургаадугаар сарын 13-нд “Чингис хаан” үндэсний музейд толилуулах гэж байна.

Түүний энэ удаагийн бие даасан үзэсгэлэнд тосон будаг болон төмөр бар, торгон бар, чулуун бар, график, холимог техник бүхий сүүлийн жилүүдэд туурвисан 23 бүтээл, эд өлгийн зүйлсийг олон нийтэд дэлгэн үзүүлэх юм .

Хүний дотоод оршихуй, бодол, сэтгэлгээ, итгэл үнэмшил, хүсэл найдвар зэргийг бодит ертөнц, аниргүй тайван орчин, монгол тал нутгийн язгуур өв, нүүдлийн соёлтой холбон илэрхийлдэг уран бүтээлч Ц.Ган-Эрдэнийн “Мөнх тэнгэрт” үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдийн дээжээс толилуулья.

Ц.Ган-Эрдэнийн "Мөнх тэнгэрт" үзэсгэлэнд дотоод оршихуй, тал нутгийн язгуур өв, соёлын илэрхийлэл 23 бүтээлийг дэлгэнэ

ХҮЛЭЭЛТ, зотон, тосон будаг, 2024

Ц.Ган-Эрдэнийн "Мөнх тэнгэрт" үзэсгэлэнд дотоод оршихуй, тал нутгийн язгуур өв, соёлын илэрхийлэл 23 бүтээлийг дэлгэнэ

ЭР ХОЁР ЗАГАЛ, торгон хэвлэл, цаас, 2025

Ц.Ган-Эрдэнийн "Мөнх тэнгэрт" үзэсгэлэнд дотоод оршихуй, тал нутгийн язгуур өв, соёлын илэрхийлэл 23 бүтээлийг дэлгэнэ

БОДОЛ, зотон, тосон будаг, 2026

Ц.Ган-Эрдэнийн "Мөнх тэнгэрт" үзэсгэлэнд дотоод оршихуй, тал нутгийн язгуур өв, соёлын илэрхийлэл 23 бүтээлийг дэлгэнэ

БҮЖИГЧИН, цаас, шил, холимог техник, 2025

Монгол, Герман улсад ажиллаж амьдарч, уран бүтээлээ туурвидаг Ц.Ган-Эрдэнийн бүтээлүүд өдгөө Германы Museum Burg Vischering, Art Collection Henkell, VHV Holding Group, Итали дахь Art Collection Benetton-ий цуглуулгад хадгалагддаг бөгөөд тэрбээр бие даасан болон хамтарсан 200 гаруй үзэсгэлэнг Монгол, ХБНГУ, АНУ, Нидерланд, Дани, БНСУ, Косово зэрэг улсын нэр хүндтэй музей, галерейд гаргажээ. 

Үндэсний мэдээллийн агентлаг нь Монгол Улсын Соёлын элч, уран бүтээлч Ц.Ган-Эрдэнийн “Мөнх тэнгэрт” үзэсгэлэнгийн мэдээллийн түншээр ажиллаж байгаа юм.

Ц.Ган-Эрдэнийн "Мөнх тэнгэрт" үзэсгэлэнд дотоод оршихуй, тал нутгийн язгуур өв, соёлын илэрхийлэл 23 бүтээлийг дэлгэнэ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн