Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяныг “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе!” уриан дор зохион байгуулж байна.
Дэлхий даяар жил бүрийн дөрөвдүгээр сард энэ аяныг өрнүүлдэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хүрээнд сүүлийн жилүүдэд ажилтны сэтгэлзүйн эрүүл мэнд, ажлын орчны эерэг уур амьсгалд илүү анхаарах шаардлага нэмэгдэж байгааг ГБХНХЯ мэдээлллээ.
ДЭМБ-ын 2022 оны судалгаагаар ажил хөдөлмөр эрхлэх насныхны 15 хувь нь сэтгэцийн эмгэгтэйгээс гадна ажлын өдөр сэтгэл гутрал, түгшүүрээс шалтгаалан дэлхийн эдийн засагт жилд нэг их наяд ам.долларын хохирол учирч байдгийг тогтоожээ. Ажлын байрны хямрал, сэтгэлзүйн дарамтад өртөх нь тэдний эрүүл мэнд, ажлын бүтээмж, байгууллагын тогтвортой хөгжилд шууд нөлөөлдөг байна. Иймд байгууллага, хамт олон бүр нийгэм-сэтгэл зүйн эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, удирдах, ажлын байрны сэтгэлзүйд ээлтэй орчин бүрдүүлэх, ажилтны сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцохыг уриалж байгаа юм.