Улаанбаатар, 2026 оны тавдугаар 1 //. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт энэ сарын 4,5-нд болно.
Энэхүү зөвлөлдөх уулзалтаар салбарын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2026 онд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагааг танилцуулж, чиглэл өrөx юм.
Зөвлөлдөх уулзалтад аймгуудын Засаг дарга нар, ХХААГ, МЭГ-ын дарга, хэлтсийн дарга, ХХААХҮЯ-ны бүтцийн нэгжийн болон харьяа байгууллагын удирдлагууд оролцоно.
Энэ үеэр аймгуудын ХХААГ-ын 2025 оны үйл ажиллагааны тайланд хийсэн үнэлгээ, дүгнэлт, мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, улсын төсвийн удирдлага, санхүүжилт, түүнийг хэрэгжилт, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр баримтлах бодлого зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Мөн Туслах малчны тухай анхдагч хуулийн төсөл, Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж, удирдах ажилтнуудаас санал авна.
Уг уулзалтыг ХХААХҮЯ, УИХ-ын БОХХАА-н байнгын хороо, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран зохион байгуулах ажээ.