Улаанбаатарт +25 хэм дулаарч, зүүн аймгийн нутгаар бороо орно

Манай орны Сүхбаатар аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулав.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтайн уулархаг нутгаар +13+18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +18+23 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26+31 градус, бусад нутгаар +22+27 градус дулаан байна. 

Улаанбаатар хот орчмоор үүлшиж, бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. +23+25 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн