УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсөвтэй холбоотой 2 асуудал хэлэлцэхээр товлосон байсан ч АН-ын бүлгээс гурван өдрийн завсарлага авав.

Тодруулбал, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэх товтой байв.

АН-ын бүлгээс ирэх оны төсвийн төсөл нь хууль зөрчсөн хэмээн үзэж, завсарлага авчээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн