Төрийн айлчлалын үеэр Тажикистаны соёлын өдөр болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Э.Рахмон манай улсад төрийн айлчлал хийх үеэр “Тажикистаны соёлын өдөр” болж, энэ хүрээнд хүндэтгэлийн тоглолт, дүрслэх болон гоёл чимэглэлийн урлагийн үзэсгэлэн зохион байгуулах ажээ.

Нийслэлийн Соёлын төв өргөөнд 7 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цагаас болох тус арга хэмжээ нь хоёр орны найрсаг харилцаа, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Тажикистаны үндэсний урлаг, түүх, өв соёлтой танилцах боломжийг үзэгч олонд бүрдүүлж байгаагаараа онцлог юм байна.

Хүндэтгэлийн тоглолтод Тажикистаны симфони найрал хөгжим, “Зебо”, “Джахоноро” бүжгийн чуулга, гавьяат жүжигчид оролцож, нийт 18 хөгжим, бүжгийн үзүүлбэр толилуулах аж. Харин уран зургийн үзэсгэлэнд Тажикистан улсын 17 уран бүтээлчийн 32 бүтээл дэлгэгдэх бөгөөд тосон болон акрилан будаг, усан будаг, гобелен, уламжлалт “Кундаль” чимэглэлийн урлаг зэрэг олон төрлийг хамарчээ.

 Тажикистаны соёлын өдрийн арга хэмжээ нь иргэдэд үнэ төлбөргүй хүрэх юм байна.

Төрийн айлчлалын үеэр Тажикистаны соёлын өдөр болно

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн